Зүүн өмнөд Азийн Бруней улсад ижил хүйстнээ сонирхож дотно харилцаанд орсон болон гэр бүлээ мэхэлж араар нь тавьсан этгээдүүдийг ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэхээр болжээ. Цаазын ялыг гүйцэтгэхдээ чулуугаар шидэж тарчлаах аргыг сонгосон байна.
Шинэ хууль дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу ирэх долоо хоногт хэрэгжиж эхэлнэ. Хууль зөрчсөн нь шүүхээр нотлогдож цаазын ял сонсож шийтгэлийг гүйцэтгэхэд исламын шашинтнууд гэрчээр байх ажээ.
Ижил хүйстнүүд болон, гэр бүлээ хууран мэхэлсэн этгээдүүдийг чулуугаар цохиж хөнөөх ялын талаар 2014 онд эрх баригчдад танилцуулсан байна. Үүнээс хойш хэлэлцсээр 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бруней улсын Ерөнхий прокурорын цахим хуудсанд хууль батлагдсаныг олон нийтэд хүргэжээ.
Хүний эрхийн байгууллагуудын зүгээс цаазын ял гүйцэтгэх аргыг хэт хэрцгий байгаа тул шийтгэлийн төрлөө өөрчлөхийг хүссэн байна. Борнео арал дээр байдаг 450,000 оршин суугчтай газрын тосоор баялаг жижиг вант улсад исламын шариат хууль хэрэгждэг ба улс орон даяар согтууруулах ундаа зарахыг хоригложээ.
Эх сурвалж: www.cnn.com