СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-28

Монголд "Холливуд"-ын 13 уран бүтээлч ирнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Хануй филмь” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулах ба . Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

Холливудаас Монголыг зорин ирэх уран бүтээлчидтэй танилцана уу.

1. Ивана Чаббак. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч. Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron

2. Кийс Ван Оострум. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч.

3. Тим Коддингтон. Продюcер. "Мулан", "Галзуу баян азиуд", "Нарниа" зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4. Дэвид Петрарка. Найруулагч. "Хаадын тоглоом", "Дайчин", "Марко Поло" зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Rudy Youngblood. Жүжигчин. "Апокалипто", "Салхинд туугдагсад", "Хоосрол" зэрэг кинонд тоглосон.

6. Йохим Зелл. Оскарын шагналт, өнгө хувиргагч. "Сэлмэн дээр гүйгч 2049", "Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд", "Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй" зэрэг кинонд ажилласан.

7. Попинг Аувеун . Кастинг директор. Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Карло Антонио Жентил. Кино шүүмжлэгч. Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

9. Ваня Сернжүл. Зураглаач. "Галзуу баян азиуд", "Марко Поло", "Улбар шар бол шинэ Хар" гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Витаяа Пансрингарм. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин. "Зөвхөн бурхан л өршөөдөг", "Сүүлчийн гүйцэтгэгч" зэрэг киноны жүжигчин.

11. Лойд Кауфман. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

12. Патришиа Свинни Кауфман. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner).

13. Цеце Дестефано. Эммигийн шагналт кино зураач. Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

Эх сурвалж: dnn.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.