ШУУД: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
-Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш Үндсэн хуулийн цэц дүгнэнэ. Би Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг тайлбарласан. Дарга нарын томилгоог ҮАБЗ хийхгүй, зөвлөнө. Прокурорыг томилохдоо eрөнхийлөгч УИХ-тай зөвлөнө, чөлөөлөхдөө зөвлөхгүй.
Одоо Цэрэнсодном гэдэг прокурорын нэрийг өгчихсөн байгаа. Түүнээсээ Ерөнхийлөгч татгалзаж байна. Тэр нөхрийг прокурор нь тагнаад, чагнаад бичлэг тараагаад байгаа учир өөр хүн санал болгоно.
Харин АТГ-ын дарга, дэд дарга нарыг огцруулах, түдгэлзүүлэх саналыг мөн ҮАБЗ оруулна. УИХ-тай зөвлөлдөнө. Хугацаа харгалзахгүй болж байгаа гэсэн үг.
Шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмжийг ҮАБЗ гаргана. Шүүхийн eрөнхий зөвлөлтэй зөвлөлдөнө. Бүх шатны шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулж болно, хариуцлага тооцож болно гэсэн үг.
Яагаад үндсэн хууль зөрчөөгүй вэ гэхээр томилгоо хийх эрхтэй байгууллагууд нь өөрсдөө шийдэх учир.
-ҮАБЗ-ийн зөвлөмжийн 80 хувь нь хэрэгждэг гэсэн. Тэгэхээр ҮАБЗ шийдэж байгаатай ялгаа алга?
-65 хувь нь хэрэгждэг.
-Тэгэхээр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал бүгд рүү ҮАБЗ оролцох эрхтэй болоод байна?
-Eр нь ҮАБЗ юугд ч оролцож болно шүү дээ. Хуулинд нь байгаа.
-Eрөнхийлөгч өөрийн үзэмжээр огцруулах боломж бүрдчихэж байгаа юм биш үү?
-Үндсэн хуулиар прокурорыг огцруулах онцгой эрх өгсөн. Тэр эрхээ эдэлнэ. Хэрэв ажлаа хийхгүй бол. Хяналт тавьж зогсоох үүрэгтэй.
-Eрөнхийлөгч ХААН болох гээд байгаа юм биш үү. Прокурор томилно, ШEЗ-ийг томилно, АТГ-ын дарга дэд даргыг санал болгоно?
-Түрүүчийн eрөнхийлөгч ч гэсэн хаан шиг эрх мэдэлтэй байсан л байна ш дээ. Тэр эрхээ юунд зарцуулав, юуны төлөө хэрэглэв гэдгийг одоо та нар харж байна.