СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гамби улсын экс Ерөнхийлөгч тэрбум ам.доллар хулгайлаад зугтжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Гамби улсын мөрдөгчдийн мэдээлснээр хоёр жилийн өмнө улс орноо орхин цөллөгт явсан экс Ерөнхийлөгч улсын сангаас тэрбум ам.доллар хулгайлсан гэжээ. Авилга, зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэх газраас Ерөнхийлөгч асан Яаяа Жаммехын улсын сан хөмрөгийг цөлмөсөн гэдгийг нотлох мянга мянган баримт олсон байна.

Цэргийн офицер байсан Яаяа Жаммех нь 1994 онд улсын эрхийг гартаа авч 2017 оны сонгуульд ялагдаж цөлөгдөх хүртлээ төрийн эрх барьж байсан юм. Америкийн Ерөнхийлөгч Дональд Америк Жаммехыг буруутгахдаа эх орноосоо 50 сая ам.долларыг хууль бусаар хувьдаа шамшигдуулсан гэж анх мэдэгдэж байжээ.

Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэх газрын хийсэн шалгалтаар 2011-2016 оны хооронд 975 сая ам.доллар хулгайлсан гэж буруутгаж байна.

Үүнд:

- 71 сая ам.долларыг Төв банкин дахь орлогын албан татвараас
-
- Тэргүүн хатагтайн албанаас 36,000 доллар урвуулан авсан
- Гамбийн эргийн загасчдын орлогын 10 хувийг татдаг байсан зэрэг багтжээ.

Улсын сангийн мөнгөнөөс экс Ерөнхийлөгчийн тансаг орд харш, хувийн мөргөлийн сүм, Майкл Жэксоны концерт зэрэг ард түмэнд ашиггүй төсөлд хөрөнгө оруулахад зарцуулсан байна. Үүнээс гадна хүний эрхийг зөрчиж, харгис хэрцгийгээр аллага хядлага үйлдсэн олон тохиолдлыг өмнөх жилүүдэд илрүүлсэн.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.