СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: С.Эрдэнэ: Шударга бусын хонгилын түлхүүр нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэл рүү хуульчлаад шилжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

-Үндсэн хуулийг давсан эрх мэдэл хэнд ч байх ёсгүй. Харамсалтай нь өчигдөр УИХ-ыг бүрдүүлдэг олонх маань сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлж, Үндсэн хуулийг гажуудуулсан шийдвэрийг гаргалаа. Тэр хатуу заалтыг зөөлрүүлэх гэж хууль санаачилж батлуулах гэсэн боловч, хэт популист нөхөд анх орж ирсэн хувилбараар нь батлуулсан. 

Шүүхийн хараат бус байдлыг ямар ч тохиолдолд анхаарч, хөндөж болохгүй гэсэн алтан зарчмыг олон улсад хэлдэг. Гэтэл сүүлийн хэдэн өдрүүдэд шүүх, хуулийн байгууллагыг харлуулах, олон нийтээр үзэн ядуулах ажлыг зохион байгуулалттай бэлдсэн. 

Эрүүдэн шүүсний хувьд хуучин Ганц худагт өрөө өрөө хэсүүлдэг, тэгж хэргийг нь хүлээлгэдэг зүйл өмнө нь байсан шүү дээ. Ц.Нямдорж өмнө нь юу хийж байсан юм бэ?! Нэг удаа сайд хийгээд чадаагүй юм гэхэд 20 гаруй жил Хууль зүйн салбарыг толгойллоо шүү дээ. Тэр бичлэгийг үзүүлснээрээ Ц.Нямдорж өчигдөр өөрийн ажлаа тайлагнасан.  Миний удирдсан салбар хүнийг ингэж эрүүдэн шүүдэг юм, би үүнийг хамгаалдаг юм гэж бахархалтайгаар харууллаа. Өнөөдөр ч гэсэн тэр хорих ангиудад хүн нас барж байна. Хуулийг арван хуруу шигээ мэддэг байсан Гавьяат хуульч тэнд нас барлаа.  

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт батлагдсан Татварын багц хууль жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжсэн мэт наанаа харагдавч, цаанаа бол гадаадын компаниудад ногддог татварын хувь, хэмжээг бууруулж чадсанаараа Сангийн сайд, Оюутолгой, Рио Тинтогийн өмнө хүлээсэн үүргээ маш гайхамшигтай биелүүллээ. Татвар нэмэгдэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс газрын татвар арав дахин нэмэгдсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.