Боинг 737 Мах 8 загварын онгоцууд удаа дараалан осолдсон шалтгаан бүрэн дүүрэн тодроогүй байна. Олон улсын нисэх хүчнүүд хэдий болтол уг онгоцуудыг нислэгт явуулахаас түдгэлзүүлэх нь ч мөн тодорхойгүй байгаа юм.
Боинг компанийн зүгээс Боинг 737 Мах онгоцуудын программ хангамжийг засч сайжруулна гэдгээ мэдэгдлээ. Мах загварын онгоцуудад шинээр анхааруулах аюулгүй байдлын систем суурилуулахаар болжээ. Индонези, Этиоп улсуудад гарсан онгоцны осол хамгаалалтын системтэй хамааралгүй байсан байж болох ч программ хангамжийг шинэчлэн засварлах нь зүйтэй гэж үзжээ. Онгоцны мэдрэгчид ямар нэг асуудал илэрсэн тохиолдолд дохио ирж нисгэгчдийг илүү хянамгай байхыг сануулах юм байна.
“Дахин осол гаргахгүйн тулд бид байж болох бүх л аргыг хэрэглэнэ” гэж Боингийн бүтээгдэхүүн хариуцсан газрын захирал Майк Шиннет хэлжээ.
Эх сурвалж: www.reuters.com