СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-28

ШУУД: О.Баасанхүү: Эрүүдэн шүүж байгаа бүхнийг жүжигчилсэн хэлбэрээр олон нийтэд үзүүлье

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

-Би 2015 оноос хойш С.Зориг агсны талаар мэдээлэл хийж байсан. Eрөнхийлөгч, Олон улсын парламeнт гээд бүх байгууллагад хандсан. Эрүүдэн шүүсэн бичлэг цацагдлаа. Тиймээс би Монгол улсын Ерөнхий прокурорт хандана.
Та нар санаж байвал гурван зүйлийг санах ёстой. "Ард" Батсүхийг эрүүдэн шүүж байсан. Түүнээс болж тэр хүн өнөөдөр амиа алдахад ойрхон байна.
Хоёрдугаарт, Дамирангийн Энхбатыг мөн эрүүдэн шүүж байсан гэх асуудлыг шалгах хэрэгтэй.

Харин өчигдөр үзсэн бичлэгийн тухайд ярихад,
...Б.Содномдаржаа орж ирнэ. Хоёр хоригдол орж ирнэ. Нэг нь Ц.Амгаланбаатар байна. Нөгөө хоёр нь ор дэрэн дээрээ унтана, Б.Содномдаржааг дарамтална. Түмпэнд шээсэн шээсийг Б.Содномдаржаа руу цацна.
Т.Чимгээгийн өрөө рүү цээж нүцгэн эрэгтэй орж ирээд хэргээ хүлээхийг шаардаад, тамхи татаад гарч буйг харуулж байна. Энэ процeссыг олон нийтэд жүжигчилсэн байдлаар үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл хүүгээ дарамтлуулж байгаа ээж бичлэг хараад яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Эсвэл зурмал байдлаар олон нийтэд үзүүлэх боломжтой.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.