Монако бол дэлхийн хамгийн жижиг газар нутагтай орнуудын нэг. Мөн дэлхийн хамгийн баян орон билээ. Тус улсын иргэдийн 70 орчим хувь нь гадны цагаачид байдаг бол ердөө 30 орчим хувь нь л тус улсын унаган иргэн. Одоогийн байдлаар Монакогийн 38 мянган иргэд Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгээс ч бага талбайд буюу ердөө 2.02 хавтгай дөрвөлжин км талбайд амьдарч байна. Гурван талаараа Франц, нэг талаараа Итали улстай хиллэдэг. Саяхнаас тус улс газар нутгаа Газар дундын тэнгис рүү 15 акраар сунгахын тулд 2.3 тэрбум ам.доллар бүхий төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусах бөгөөд Газар дундын тэнгист байгуулж буй хиймэл арал дээр 60 мянган орон сууц, цэцэрлэгт хүрээлэн, зогсоол барьж 1000 орчим иргэнийг суурьшуулахаар төлөвлөж байгаа юм байна. Шинээр баригдах дүүргийн эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг нарны цахилгаан станцаар хангах бөгөөд орон сууцнууд нь хамгийн багадаа 400 метр квадрат талбайтай байх гэнэ. Газар дундын тэнгист барьж буй хиймэл арлыг тэнгисийн урсгалд саад болохгүйгээр муруй хэлбэртэйгээр бүтээж байна. Сонирхуулахад, Монакод байшин, барилга худалдаж авахад маш үнэтэй. Тус улсад орон сууцны нэг метр квадрат талбайн ханш Лондон болон Нью-Йорк хоттой харьцуулахад сая ам.доллараар илүү үнэтэй байдаг аж.
эх сурвалж: https://edition.cnn.com/style/article/monaco-extension-sea/index.html