Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг дөнгөж сая УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжлээ.
Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг томилж, чөлөөлөх боломж бүрдэж байна.
Энэ хуулийн төслүүүдийг баталвал УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим нам, намын бүлэг, хуульчид, зарим гишүүд үзэж, удаа дараа мэдэгдэл хийсэн ч ийнхүү баталлаа.
Ингээд УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан завсарлаж байна. УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдаан ирэх 04-р сарын 05-д эхлэх юм.