Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо/НББСШУБХ/-ны даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.
Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон дарга Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсоноос хойш түүний оронд байнгын хороон дарга болох хүнийг сонголгүй хоёр сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр НББСШУБХ-ны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжжээ.
Байнгын хорооны дэмжсэн саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон даргаа боллоо.