Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Xуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил нараас хуулийн төслүүд дээр зарчмын зөрүүтэй санал санал гаргаж, “эрүүдэн шүүсэн тохиолдолд шүүгч, цагдаа, АТГ, прокурорын даргын эрх мэдлийг түдгэлзүүлж эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээ ногдуулах” санал оруулсан. Энэ саналыг байнгын хороодын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Харин Хуульзүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн томъёоллоор УИХ-ын чуулганы хуралдаан дээр санал хураахад хуулийн төслүүд дэмжсэнгүй. Ингэснээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороо руу буцааж байна.
Харин яг одоо УИХ-ын гишүүд С.Зориг агсны хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхээр А танхим руу орлоо. Үүний дараа Хуульзүйн байнгын хороо дахин хуралдаж, үргэлжлүүлээд УИХ-ын чуулган хуралдаж дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо.