СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-22

Өсвөр насныхан санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн Дэлхий дахинаа жил бүрийн 3-р сард Дэлхийн мөнгөний 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ хүрээнд Голомт банк Монголын Банкны Холбоотой хамтран өсвөр насныхны санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд мөнгөний үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулах зорилго бүхий арга хэмжээг зохион байгууллаа.

Дэлхийн мөнгөний 7 хоногоор сурагч, оюутан залуусын санхүүгийн мэдлэгийг тэлэх, мөнгөтэй зөв харьцаж сурах ямар давуу талтай, мөнгийг гамтай хэрэглэх нь яагаад чухал зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээг Монголбанк, МБХ, арилжааны банкууд хамтран зохион байгуулж иржээ.

Энэ жилийн тухайд сурагчдад танин мэдэхүйн мэдлэг олгохоос гадна Голомт банкны салбартай танилцах, банкны ажилчид чухам юу хийдэг, тогтмол орлогогүй ч хэрхэн хуримтлуулах зуршилд суралцах, хуримтлалтай байснаар ямар амжилтад хүрч болдог талаар бодит жишээн дээр үндэслэсэн сургалтыг явуулсан юм.

Уг арга хэмжээнд ерөнхий боловсролын 114-р сургуулийн ахлах бүлгийн 40 орчим сурагч хамрагдсан бөгөөд зорилгоо хэрхэн тодорхойлох, хүсэл мөрөөдөлдөө хүрэх арга зам, мэргэжлээ хэрхэн зөв сонгох зэрэг эх орныхоо ирээдүйн эзэд болоход өөрсдийн зүгээс юу хийх шаардлагатай талаарх зөвлөгөө мэдээллийг авсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.