Нидерландын нийслэл Амстердам хотод жуулчдыг хамгийн их татдаг газруудын нэг улаан дэнлүүний дүүрэг юм. Гэвч хотын захиргаа дүүргийг хааж жуулчдын хөл хөдөлгөөнийг хорихоор болжээ. Учир нь хотын энэ дүүрэгт биеэ үнэлэгчидтэй холбоотой хэргүүд эрх баригчдыг санааг зовоох болсон байна. “Аялагч жуулчид энд ирж биеэ үнэлэгчид худалдаж авах нь тохиромжтой гэж үзэхгүй байна” хэмээн Амстердамын дэд захирагч Юдо Кок ярьжээ. Шинэ хориг арга хэмжээ ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ба аялал зохион байгуулагч компаниудад танилцуулах шаардлагатай юм. Энэ нь аялал жуулчлалаас ашиг олдог компаниудын бизнесийг удаашруулна гэж үзэж байна. Жуулчдын дунд улаан дэнлүүний дүүрэгт зочлох хүсэлтэй хүмүүс олон байдаг гэжээ. Харин эсрэгээрээ хотын захиргааны шийдвэрийг талархан хүлээж авч байгаа аяллын компаниуд ч байгаа юм. Нидерланд улсад жилд дунджаар 40 гаруй сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байна.
Эх сурвалж: www.cnn.com