Индонезийн нийслэл Жакарта хотын Ancol Dreamland цэцэрлэгт хүрээлэнд байдаг лусын дагинын хоёр хөшөөг хувцаслажээ. Лусын дагинас өмнө нь нүцгэн байсан ба тэдний хөхийг далдалж алтан шаргал алчуур зүүлгэсэн байна. Ингэснээр аялагч, амрагчид гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэнгээр аялахад таагүй мэдрэмж төрүүлэхгүй илүү тохиромжтой байна гэж үзжээ. Лусын дагинасын хөхийг далдлахад ямар нэг гомдол, дарамтаас шалтгаалаагүй ердөө аялагчдыг тав тухыг хангах үүднээс алчуур зүүлгэсэн гэж гэж цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн байна. Мөн өрнийн бус дорнын улс учраас соёл заншлаа хүндэтгэсэн ажээ. Индонези улсад исламын шашинтнууд ихээр суурьшин амьдардаг учраас лусын дагинаст хувцас өмсгөсөнд талархаж байгаагаа цахим орчинд иргэд илэрхийлжээ.
Эх сурвалж: www.theguardian.com