Австралийн Мэлбурн хотын иргэн эндүүрч ижил тоо дугуйлсан хоёр сугалаагаараа 46 сая доллар хожсон байна. Oz Lotto 70 сая австрали долларын хожлын сантай хонжворт сугалааны эздийг өчигдөр тодруулжээ.
Мэлбурны азтан 46 сая австрали доллар буюу 33 сая ам.доллар хожихоосоо өмнө 30 жилийн турш долоо хоног бүр тасралтгүй хонжворт сугалаа бөглөж азаа үзэж байсан ч азтан болж байгаагүй гэнэ. Азтай эр “хэлэх үг олдохгүй, итгэж чадахгүй байна” гэжээ. Хонжворынхоо мөнгийг гэр бүлийнхэнтэй хуваалцахаар төлөвлөсөн бөгөөд юун түрүүнд тэтгэвэртээ гарч амралтаа аван шинэ байшин худалдаж авна хэмээн ярьсан байна.
30 жил хонжворт сугалаа бөглөхдөө 30,000 доллар зарцуулжээ
Мэлбурн хотын иргэн хэрэв нэг сугалаагаа зөв бөглөсөн бол 23 сая австрали доллар хожих байсан ч хоёр сугалааг санамсаргүйгээр андуурч ижил тоо бөглөснөөр хоёр дахин өсгөж хонжвороо авчээ. 30 жил хонжворт сугалаа бөглөхдөө 30,000 доллар зарцуулсан гэж тооцож байгаа юм.
70 сая долларын хонжвороос үлдсэн 23 саяыг Хобарт хотод сугалаа худалдаж авсан нууцлаг эрхэм хожсон байна.
Эх сурвалж: www.theguardian.com