СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Ц.Элбэгдорж: Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аюултай зөвлөл боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дахин хэвлэлийнхэнд хандлаа

Тэрээр "Манай eрөнхийлөгч Х.Баттулга бидэнд ээлжит урилгаа явуулж байна гэж ойлголоо. Би урилгыг аваад үгүй гэж хэлэх гэж байна. Ээлжит хичээлээ заахаар ирлээ. Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аюултай байдлын зөвлөл боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга өөртөө таалагдаагүй бүхний хуулиар далайлгаж, өөрчилж, айлгаж байна. Манай Хууль зүйн сайд болон хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндгүй болж байна. Монгол улс шүүхгүй байснаас хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас eрөнхийлөгчгүй байсан нь дээр" гэлээ. 

-Таны оймс гозолзох цаг ирсэн үү?

-Би Н.Энхбаярт уучлал үзүүлж байснаа санадаг юм. 2013 оны наймдугаар сарын 01-нд би Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байдаг. Н.Энхбаярт уучлал үзүүлсний маргааш миний ээж өөд болсон юм.

Би хэн ч ямар ч албан тушаалтай бай, хууль шүүхийн байгууллага дуудвал яваад оч гэдэг үзэлтэй хүн. Би хууль шүүхээ хүндлээд зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очъё гэсэн юм. Н.Энхбаярыг 12 удаа хууль, шүүх дээр дуудаад ирээгүй учир баривчилсан байдаг юм.

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлыг юу гэж харж байна?

-Аливаа төр нийгмийн зүтгэлтний амь насыг хөнөөсөн хэрэг хоёр үe шаттай. Нэгдүгээрт, алуурчныг олох, хоёрдугаарт, захиалагчийг олох. Харин өнөөдрийн нөхцөлд С.Зориг агсны хэрэг дөрвөн үe шаттай гэж би харж байна. Дөрөв дэх нь Ц.Нямдоржийг шалгах.

-ҮАБЗ-ийн гаргасан шийдвэрийг та юу гэж харж байна?

-ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль өнөөдөр батлагдах уу үгүй юу гэдэг нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр биш бол маргааш батална. Ерөнхийлөгч "айдас" гэдэг зүйлийг улс төрчдийн зүрхэнд суулгаад өгчихлөө. Хууль зүйн сайдын гаргаж байгаа ааш бол улс төрийн амьдралаа сунгах гэж байгаа л арга. ҮАБЗ үндэсний аюултай байдлын зөвлөл болчихлоо. Хууль шүүхээс зугтаж байсан хүн өнөөдөр Ерөнхийлөгч болоод хамсаатнуудаа ҮАБЗ-аар далайлгаж хаалгаад явж байна. ЖДҮХС-аас зээл авсан нөхдийг мартуулж байна. Эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөгөө л хэрэгжүүлж байна. 

-Та Б.Хурц гэдэг хүнтэй ямар хамтын ажиллагаатай вэ?

-Намайг Ерөнхий сайд хийж байх үед Б.Хурц Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байсан. Би  тэр хүнтэй ажил үүргийн шугамаар л хамтарч ажиллаж байсан. Харин "шударга бусын хонгил" гэдэг бол таван жилийн өмнөх жүжиг. Энэ эртнээс төлөвлөсөн төлөвлөгөө. Ц.Элбэгдоржийг өөрөөс нь илүү муу болгож харагдуулах ажлыг таван жил хийж байна. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү хулгайч, өөрөөс нь илүү муу хүн байх ёстой.

-С.Зоригийн хэргээр яллуулсан хүмүүсээс сая ХЗДХ-ийн сайд уучлалт гуйлаа. Та юу гэж харж байна?

-С.Зоригийн хэргийн хувьд шүүхээр шийдэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт би эргэлздэггүй. С.Зориг агсныг алж байгааг харсан хүн нэг л хүн бий. С.Зориг өөрөө. Өнөөгийн хууль зүйн сайд С.Зоригийн алуурчдаар бахархдаг хүн шүү дээ. 

-Хууль шүүхийн байгууллага улс төрчидтэй нэг халаасанд орсон явдлыг таныг Ерөнхийлөгч байх үеэс эхэлсэн гэж ярьдаг?

-Дэвшлээ хадгалаад л явах ёстой байсан. Би 11 хууль санаачилж оруулснаас 7 нь нэлээн засвартай батлагдсан. Мэдээж шүүгч, хуульчийг улс төрч шүүхгүй. Шүүхийн байгууллага нь л асуудлыг шийдэх ёстой. С.Зоригийн хэрэг дээр ч гэсэн шинээр нөхцөл байдал үүссэн. Прокурорын байгууллага эргэж шалгах ёстой ш дээ. Гэтэл улс төрчид өмнөөс нь ажил хийгээд байх юм. 

-Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалыг ҮАБЗ-өөр өмнө нь оруулж байсан уу?

-2015 онд УИХ-аар соёрхон баталсан гэрээг наад хүмүүс чинь огт ярихгүй байна. "Ростек" компанид бүрэн эрхээ шилжүүлэх гэрээ л дээ. З.Энхболд өөрөө гарын үсэг зурсан. Хүнд байгаа 49 хувийг Монголд авчрахад ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлага байхгүй. Монголд байгаа 51 хувийг бусдад зарах гэж байгаа бол ҮАБЗ-өөр хэлэлцэх нь зөв. 

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн зүйлийг гартаа хийнэ. 

Нэгдүгээрт, Парламентийг

Хоёрдугаарт, Засгийн газрыг

Гуравдугаар, Хууль шүүхийн байгууллагыг гартаа хийлээ. Одоо харин дөрөв дэхь засаглал буюу Хэвлэл мэдээллийн салбарыг гартаа хийнэ. 

Өнөөдрийн авлигал Хөгжлийн банкин дээр ид явж байна. Эрдэнэтийн 49 хувийн хяналтыг хөөж явуулаад бараа ажил үйлчилгээг тендергүй явуулна гэж байна. Сонгуулийн мөнгөө босгох гэж байна.

Наадуул чинь одоо хэдхэн зүйлийн төлөө явж байна.

Нэгдүгээрт, сэдвийн төлөө

Хоёрдугаарт, хэнийг УИХ-д нэр дэвшүүлэх вэ

Гуравдугаарт, мөнгөний төлөө явж байна. Энэ гурвыг гартаа хийсний дараа энэ улс орон юу ч биш болно. Харцаар нь хөдөлнө. 

-Та Их тэнгэрийн аманд байсан уран зургуудыг авчихсан юм уу?

-Миний Их тэнгэрт амьдарч байсан байранд албаны нэг ч зураг байгаагүй. Би одоогоос 10 жилийн өмнө "100 зураач 100 зураг" гэдэг үзэсгэлэн гаргаж байсан. Миний ганц мөрөөдөл бол Монголдоо гайгүй зураг цуглуулсан гайгүй галлерей байгуулъя гэж явж байгаа хүн. Тэр цагдаа нар "Өө говийн зураг алга болсон гэсэн. Энэ зураг говьтой төстэй юм байна. Шалгая" гээд л аваад явсан. Ямар ч асуудлаар шалгаж болно. Тодорхой баримт л гаргаж ир. Наадуул чинь Ц.Элбэгдоржийг ямар л аргаар хамаагүй шалгаж, шүү гэсэн даалгавар өгсөн. 

-Ц.Пүрэвтүвшин таны хамаатан юм уу?

-Гүтгэлэг. Би эцэг эхээс наймуулаа. Ямар ч тийм нэртэй хамаатан байхгүй. Миний ээжийг нас барахад үр хүүхэд нь гээд 128 хүн цугласан. Тэдний дунд лав Ц.Пүрэвтүвшин байгаагүй. 

 -Ардчилсан намд та яагаад буцаж ороогүй юм бэ?

-Би Ерөнхийлөгчөөс буугаад улс төржилтөөс хол явъя гэж бодож байсан. Би АН руу ороод, гишүүнчлэлээ дахин сэргээвэл дахиад л улс төржилт болно. Монголд хэрэгтэй ажил хийе л гэж бодсон. Олон улсын хэмжээнд хийж байгаа 3-5 ажил байна. Монголдоо хийхээр төлөвлөсөн 3-5 ажил мөн бий. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.