СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

20 жилийн өмнө Арабын Шейхээс хулгайлсан Пикассогийн бүтээл олджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

“Дора Маарын хөрөг зураг” 1938 онд зурагдаж 1973 онд Пабло Пикассог таалал төгсөх хүртэл гэрт нь хадгалагдаж байжээ. Уг зургийг 28 сая ам.доллараар үнэлдэг бөгөөд 1999 онд Саудын Арабын Шейх Абдул Мосен Адбулмаликийн хөлөг онгоцоос алдагдсан бол Нидерландын урлаг судлаач олсон байна.

Саудын Арабын тэрбумтан Шейх Абдул Мосены хөлөг онгоц Францын өмнөд эргийн Антибес тосгоны эрэгт саатаж хоол хүнс, эд бараагаа сэлбэх зуур “Дора Маарын хөрөг зураг” алдагджээ.

20 жилийн өмнө алдагдсан уран зургийг урлаг судлаач Артур Брэнд олсон ба 2015 онд Пикассогийн хулгайлагдсан зураг Нидерландад ирсэн тухай шуугиан дэгдсэн байна. Артур Брэнд энэ үеэс хойш хайгуул судалгааны ажлаа эхлүүлжээ. Зургийг Пикассогийн гараар зурсан жинхэнэ эх хувь мөн эсэхийг шалгуулахаар Нью-Йорк болон Амстердамын урлагийн музейнууд руу илгээжээ.

 

 

Уран зургийг олох хүртэл хууль бус наймаачдын олз байсан гэж үзэж байна. Тиймээс соёлын өвийг хууль бус наймаачдад дахин алдахгүй байх, үүнтэй ижил урлагийн ховор нандин бүтээлүүдийг гэмт хэргийн золиос, хэрэгсэл болгохгүй байх хэрэгтэй гэж урлаг судлаачид ярьжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.