Байгаль орчны сайд асан Л.Гансүх "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсноос хойш Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын байгуулсан "Шударга бусын хонгил-д хэлмэгдсэн зургаан хүн уулзсан талаар ярилаа.
Энэ хүмүүс нь өөрсдөд нь учирсан зовлонгоо ярьж зарим нь хамтран “Хонгил”-ийг нураахад, цаашид дахиж ийм явдал бий болгохгүйн тулд холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахад зохих хувь нэмрээ оруулахын тулд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгчдийн холбоо” ТББ байгуулж байгаагаа зарлаж байна гэлээ.