СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орос, Хятад улсууд Умард Солонгосын ажилчдыг нутаг буцааж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятад болон Орос улсууд Умард Солонгосын хөлсний ажилчдын талаас илүү хувийг нь нутаг буцаасан тухай CNN мэдээллээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг хоригийн хорооноос уг мэдээллийг өгсөн байна.

Мөн Умард Солонгосын ойрын холбоотон Хятад хөлсний ажилчдын талаас илүүг нь буцаасан гэсэн мэдээлэл байна.

Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сард баталсан тогтоолын дагуу манай улсын хоёр хөрш энэ оны эцэс гэхэд Умард Солонгосын бүх хөлсний ажилчдыг буцаах ёстой юм.

Умард Солонгос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний хоёр дахь уулзалт яг сарын өмнө Вьетнамын Ханой хотод болсон ч төдийлөн амжилтад хүрээгүй. Өнгөрсөн пүрэв гарагт НҮБ-ын хориг зөрчсөн гэж үзэн Хятадын усан онгоцуудыг хар жагсаалтад нэмсэн.

АНУ-ын тооцоолсноор хилийн чанадад Умард Солонгосын 100,000 цагаач иргэн ажиллаж байгаагийн дийлэнх нь Орос, Хятадад байдаг гэжээ. Цагаач иргэдийн хөдөлмөрийн хөлсийг Ким Жон Ун цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглаж байна хэмээн хардаж байгаа юм.  

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.