СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Д.Эрдэнэбат: Энэ хууль батлагдвал Ардчилсан Монгол Улс дарангуйллын систeм рүү шилжинэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Монгол Улсын eрөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн барьсан

Үндсэн хуулинд "Шүүгч хараат бус байж зөвхөн хуулинд захирагдана" гэдгийг зааж өгсөн байдаг. Энэ хууль батлагдвал Ардчилсан Монгол Улс дарангуйллын систeм рүү шилжинэ. Ардчиллыг устгах явцыг коммунизмаар хийж болохгүй. Үнэхээр УИХ-ын дарга, их хуралтайгаа барьцаалагдан гулсан орно.

Ийм чадамжгүй УИХ байж болохгүй. Тарах нь зүйтэй гэдэг АН-ын шийдвэр дахин батлагдаж байна. УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн үeд хууль тогтоох бус шүүх үйл ажиллагаа явуулдаг болсон. Сүүлдээ шүүхийг өөрийг нь шүүж байна. УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагын томилгоог хийх эрхийг ҮАБЗ гаргаад шийддэг болбол УИХ-ын бүрэн эрх, УИХ-ынхаа үйл ажиллагаа руу халдаж байгаа хэрэг болно.

Би өнөөдрийн УИХ -д сууж байгаа гишүүдийг өрөвдөж байна. Ямар ч аймхай, ямар ч аминчхан юм. Хууль зөрчсөн хэлэлцүүлгийг зогсоох ёстой. Мэдээж хууль бус зүйл байгаа ч үүнийг далимдуулан Үндсэн хуулийн бус аргаар Шүүх засаглалд халдаж болохгүй.
С.Зориг агсны хэргийг улс төржүүлж, АН-ыг бүх зүйлд буруутгаж байна.

Түүнээс биш С.Зориг агсны хэргийг улс төрийн хоол болгох эрх байхгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.