СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-03-27

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийнхоо ухсан нүхийг гүн ухаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтад оруулчихлаа. ээлжит бус чуулганы хугацаа энэ долоо хоногт дуусна. ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд шүүгчдийг чөлөөлөх зөвлөмж гаргах нь ямар үр дагавар үүсгэх вэ?

-Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн утгатай үг оруулж ирж байгаа юм байна. Энийг ярихын тулд эхлээд түдгэлзүүлэх гэдэг үгээ тайлбарлая. Түдгэлзүүлэх гэдэг нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхлэхийг нь зогсооно гэсэн санаа. Хуульд зааснаар одоогоор долоон нөхцөл байгаа юм. Үүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан, сураггүй алга болсонд тооцсон, шүүгчээс огцруулах магадлал гарсан бол гэж өөрөөс үл хамаарах дөрвөн нөхцөлтэй. Үлдсэн гурав хувь шүүгчээс өөрөөс нь хамаарах асуудал юм. Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ба Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл,  

-Дагалдаад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр прокурор, бас АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлдөг болох нь. Цаг хугацааны хувьд шүүх, прокурор, АТГ-т одоо ажиллаж байгаа хүмүүсийг ҮАБЗ-д одоо ажиллаж байгаа хүмүүс шүүмжилж, бүр нэр цохож байгаа. тэгэхээр хамгийн түрүүнд тэр хүмүүсийг хугацаанаас нь өмнө ч гэх юм уу, эсвэл гэм бурууг нь тогтоогоогүй байхад зөвлөмжөөр ялладаг болох нь гэсэн хардлага үүсч байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ? 

-Шүүх эрх мэдэл хэзээ хараат бус байдаг вэ гэдэг энгийн логикийг ойлгоогүйгээс улстөрчдийн нөлөөнд бүр мөсөн орчих гээд байна. Тэрний оронд . Ц.Элбэгдорж, түүний зөвлөх байсан манай Ч.Өнөрбаяр хоёр 13 шүүгчийн асуудлыг үүсгэж, шүүх дээрх улс төрөөс хараат бус байх орчныг үймүүлсэн гэж би хувьдаа үздэг. Түүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, миний номын багш Н.Лүндэндорж зэрэг хүмүүс эс үйлдэл хийн өөгшүүлсэн түүхтэй. Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах ёстой ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог болохоор яаж ч чаддаггүй, лүд царайлаад байдаг. Би аргаа ядаад тэр таван хүнийг ШЕЗ-ийн үйл ажиллагаатай холбон АТГ-д өгсөн боловч, АТГ нь бас Ерөнхийлөгчийн оролцоотой томилогддог дарга байж таараад хэрэг үүсгээгүй юм. 2015-2017 оны асуудлууд ярьж байна.

Одоо . Нэг хүнээс шалтгаалдаг улс төрийн нөлөөлөл ч багасна. Гэтэл шал өөр зүгээс нь өөрөө өөртөө манай үе үеийн Ерөнхийлөгч нар нүх ухаад байдаг юм. Ц.Элбэгдоржийн үед мянга эсэргүүцэж орилоод дийлээгүй. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийн хүнээ тавих гэж бүр, нөгөө Ц.Элбэгдоржийнхоо ухсан нүхийг, гүн ухаад үүнд нь хүрз нэмэн УИХ, Засгийн газар нь яваад орж байна л гэж бодож байна. Улс төрийн нөлөөллөө ихэсгэх гэж ингэж байж, гүнзгий нүхэндээ өөрсдөө л унана даа. Хааны алба халаатай гэдгээ сайн бодох хэрэгтэй. Муу шүүгч, прокурор байвал чөлөөлөх л хэрэгтэй. Иргэдэд худлаа байлдаантай кино үзүүлэх шаардлага байхгүй. Энэ сенсаацлаад байгаа асуудлуудыг хуульчид ярьж, гаргалгааг нь гаргаж өгсөн ч, тэр замаар нь биш өөр замаар явж, олонд таалагдах маневр хийгээд байгаа юм.  

-АТГ, шүүгч, прокурорыг томилдог, чөлөөлдөг одоогийн байдал нь улстөрчдөөс хамгаалсан, тэднийг хараат бусаар ажиллуулах зохицуулалт. гэхдээ хараат бус, халдашгүй гэсэн халхавчийн цаана гэмтнүүд далдлагдаад байна гэсэн шүүмж явдаг шүү дээ. Тухайлбал, М.Батсуурь гэдэг шүүгчийг эрдэнэтийн 49 хувьтай холбож байна л даа?

-Сүүлийн үеийн гэмтний тод жишээгээр М.Батсуурь шүүгч тодорч байна. Бид нэгэн үеийн багш нар, хуульчид учраас бие биенээ сайн мэднэ. Дээд шүүхийн гаргасан шийдвэр нь угаасаа л тэгж гарахаар УИХ-ын тогтоол харагдаж байгаа юм. Харин М.Батсуурийн алдаа нь Ц.Нямдорж сайдаас эхлүүлээд, олон хүн М.Батсуурийг “Худалдаа хөгжлийн банк”-ны төлөөлөл гэж хардаад хэвлэлээр, бүр төрийн эрх барих дээд байгууллагын хуралдаанаар яриад байхад Эрдэнэтийн асуудлыг би шийднэ гээд орж байгаа нь алдаа. Тэр хуралд орохгүй байх боломж байсан шүү дээ. Үүнээс болоод нийт шүүхийг харлуулах нэг сайхан алим ургуулаад өгчихөж байгаа юм.

-УИХ-ын гишүүдийн намтарт ихэнх нь хуульч, эдийн засагч, эрх зүйч гэсэн байдаг. үндсэн хуульт тогтолцоо, засаглал хуваах онол зэргээ бүгд мэдэж байгаа. Үүнийгээ ч ярьдаг. Гэтэл яагаад хууль тогтоогчид маань ийм зүйл хийгээд байна вэ. Хуулийнханд итгэх итгэл цөөн хүнээс болоод унаж л байгаа байх. Гэхдээ ингэж болох уу?

-Нөгөө ЖДҮ-д холбогдсон гишүүд нь үүний хажуугаар хэргээсээ мултарна гэж найдах байх. Шүүгч хэрэг шийдэх гээд л орохоор, хараат бусаар шүүх шүүгчээ нөгөө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түдгэлзүүлчих нь. Бүр ажлын албан нь нэн даруй яарч гүйж очин ШЕЗ-д хүргэж, эрхийг нь түдгэлзүүлэх юм билээ. Энэ бол .

-Янз бүрийн хууль боловсруулж, янз бүрээр л хуульч нар руу дайрч байна. энэ үед дуугарах, нэгдмэл ашиг сонирхлыг нь илэрхийлэх байгууллага нь юу вэ?

-Шүүхийн хараат бус байдлын талаар хамгийн түрүүнд дуугарах ёстой байгууллага бол Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж дээр хэлсэн. Ерөнхийлөгч томилдог учраас ингээд амаа ангайгаад байж байх юм байгаа биз. Эсвэл ядаж нэг ганхийх юм болов уу. Болохгүй бол хуульчид дуугарна аа. байх.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.