СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Боинг 737 Мах 8 онгоцны хөдөлгүүр доголдож ослын буулт хийжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Индонези, Этоип улсуудад Боинг 737 Мах 8 онгоц удаа дарааллан осолдсоны дараа 50 гаруй орны нисэх хүчин ослын шалтгааныг тодруултал уг онгоцыг түр зогсоогоод байгаа юм. Харин АНУ онгоцны аюулгүй байдалд эргэлзээгүй тул нисгэсээр байгаа ч Флоридад Боинг 737 Мах 8 онгоц ослын буулт хийжээ.

Саутвест Эйрлайнсын 8701 дүгээр нислэг зорчигчгүй ойрын зайд тээвэрт ниссэн ба хөдөлгүүр доголдсоноос ослын буулт хийсэн гэжээ. Онгоц Калифорнын Орландо олон улсын нисэх буудлаас Викторвилийг зорьсон байна.

Хөөрөөд удаагүй саатал гарсан учир Орландогийн олон улсын нисэх буудалд эргэн газардсан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезид, энэ сарын эхэнд Этиопт Боинг 737 Мах 8 онгоцууд осолдсон шалтгаан нь өчигдөр ослын буулт хийсэн Саутвест Эйрлайнсын онгоцонд гарсан сааталтай ямар нэг байдлаар ижил төстэй эсэх нь тодорхойгүй юм.

Шинжээч мэргэжилтнүүд таван сарын зайтай осолдсон онгоцууд хөдөлгүүрийн гэмтэл саатлаас бус автомат жолоодлогын системийн алдаанаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаад байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.