СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: УИХ-ын чуулган: АТГ-ын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга н.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, өөрчлөх хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан билээ.

Энэ асуудлыг хэлэлцэхээр яг одоо УИХ-ын чуулган зарлагдаад байна. Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор чуулганы хуралдаан хүлээгдэж байна.

Сурталчилгаа
  • 2019-03-26 19:05

    УИХ-ын чуулган яаралтай горимоор хуралдаж эхэллээ

    Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, өөрчлөх хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан билээ.

    Уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэхээр УИХ-ын чуулган 18:30 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээгдсээр дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц 50,6 хувьтай байна. 

    2019-03-26 18:20

    Хууль зүйн байнгын хороо хууль хүчний байгууллагын удирдлагуудыг хугацаанаас нь өмнө өөрчлөх хуулийг төслийг дэмжлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх өөрчлөлт хийгдэх аж.

    Энэ хууль батлагдвал одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа эдгээр хүмүүсээс гадна хойшид томилогдох хүмүүст ч үйлчилнэ. 

    Ерөнхийлөгч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсаны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн.

    Тэгвэл дөнгөж сая УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн шийдвэр гаргалаа.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 76,9 хувийн ирцтэй байсан аж.

    2019-03-26 17:30

    УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжлээ

    УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа. Энэ хууль батлагдвал  АТГ, Монгол Улсын Ерөнхий шүүгч, Прокурор, ЦЕГ-ын удирдлагуудыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос нь өмнө чөлөөлөх, түдгэлзүүлэх хууль эрх зүйн үндэс бүрдэх юм. Гэхдээ ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхзүйн үндэс бүрдэх аж. 

    Одоо энэ хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна. 

  • 2019-03-26 17:30

    2019-03-26 19:05

    УИХ-ын чуулган яаралтай горимоор хуралдаж эхэллээ

    Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, өөрчлөх хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан билээ.

    Уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэхээр УИХ-ын чуулган 18:30 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээгдсээр дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц 50,6 хувьтай байна. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.