Энэтхэгийн тэрбумтан Нирав Модиг авлигын гэмт хэрэгт буруутгаж өнгөрөгч онд эх орноосоо зугтсан. Түүнийг өнгөрсөн долоо хоногт Лондоны цагдаагийн газар Энэтхэгийн Засгийн газрын хүсэлтээр баривчлан саатуулсан юм. Мөн тэрбумтны хууль бусаар цуглуулсан гэж үзэж байгаа урлагийн 68 бүтээлийг дуудлагаар худалдахаар болжээ.
Дуудлага худалдаа Мумбай хотод болох юм байна. Алмааз эрднийн худалдаачин 48 настай тэрбумтан Нирав Модиг хоёр тэрбум ам.доллар банкнаас залилсан гэж үзжээ. Нирав Модигийн зарсан очир эрдэнийн бөгжийг Болливудын од Приянка Чопра Жонас зэрэг алдартнууд зүүдэг байна.
Энэтхэгийн эрх баригчид тэрбумтны цуглуулгад байсан урлагийн бүтээлүүдийг дуудлагаар худалдсанаар 4-7 сая ам.доллар бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Модигийн цуглуулгад Энэтхэгийн алдартай уран бүтээлчдийн уран зургууд хэд хэд байгааг эх сурвалж онцолжээ. Лондоны цагдаагийн газраас батлан даалтад суллахаас татгалзсан ба хэргийг нь Энэтхэгийн Засгийн газарт шилжүүлэх талаар хэлэлцэнэ.
Нирав Моди нь Энэтхэгийн хамгийн баян эрхмүүдийн нэг бөгөөд Форбесын судалгаагаар хөрөнгийнх нь хэмжээг 1,75 тэрбум ам.доллар гэжээ. Үнэт эдлэлийн зах зээлээс хөлөө олж хожим брэндийн сүлжээ дэлгүүрүүдээ нээжээ.
Эх сурвалж: www.bbc.com