Оросын иргэн Андрей Зестков Индонезийн Бали арлаас эх оронруугаа буцахдаа тээшин дотроо хууль бус амьтад хийсэн байсан нь илэрчээ. Тэрээр чемодандаа орангутаны хоёр настай монш, хоёр гүрвэл, дөрвөн хамелеон хийж нууцаар хил давуулах гэж байгаад баригдсан байна.
Орон нутгийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр Оросын иргэн шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэл жилийн хорих ял сонсох ажээ. Мөн Зестков орангутаны моншийг хаанаас барьж авсныг тодруулахаар мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэжээ. Индонезийн Жава арлаас Бали хүртэл авчирсан байж магадгүй гэж таамаглаж байна.
Орангутан нь хүнтэй хамгийн ойр төрлийн сармагчин гэгддэг бөгөөд тоо толгой нь буурч нэн ховордсон амьтдын жагсаалтад багтаад байгаа юм. 1999 онд Индонези улсад 148,000 орангутан тоологдсон бол 2015 онд хоёр дахин багасч 70,000 болжээ. Тус улсын Суматра, Борнео арлуудад нутагласан байдаг байна.
Эх сурвалж: www.cnn.com