УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ. Уг нь хуваарь ёсоор өчигдөр буюу 03-р сарын 25-нд хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэн билээ. Харин өнөөдөр/03.26/ ээлжит бусаар хуралдаж ямар асуудал хэлэлцэх нь одоогоор хаарахан тодроогүй байна.
Зарим хэвлэлүүдийн онцолж буйгаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэх бололтой. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Тэгвэл уг хуулийн төсөлд яаралтайгаар нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй аж.