СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-26

Эрхүүд Халх голын ялалтын ойд зориулсан үзэсгэлэн нээлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ОХУ-ын Эрхүү хотноо “КнигаМарт” наадмын хүрээнд И.И.Молчанова-Сибирскийн нэрэмжит номын санд “Халхын гол-80” үзэсгэлэн нээжээ. Үзэсгэлэнг Зөвлөлт-Монголын цэрэг Халхын гол орчимд Японы милитаристуудыг бут цохисон ялалтын ойд зориулан, 2004-2014 онд энэ бүсэд явуулсан олон улсын залуучуудын экспедицийн ажлын үр дүнг сурталчлахаар зохион байгуулсан байна. Монголын дорнод хилийн Халхын гол орчимд цэргийн мөргөлдөөн 1939 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн нь олон улсын бодлогод асар том нөлөө үзүүлсэн юм.


Албан ёсны мэдээгээр энэ дайны бүхий л хугацаанд зөвлөлтийн 10 мянга орчим цэрэг алагдаж, сураггүй алга болсон юм уу шархны улмаас амь алдсан байдаг бол монголын талаас 895 хүн амь алдсан юм. “Өнөөдөр бид Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амиа өгсөн цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 80 жилийн тэртээх энэ үйл явдалтай холбоотой материал тийм ч элбэг биш. Монгол дахь маршал Жуковын музей, Эрхүүгийн дайнд оролцогсдын дэмжлэгтэй байгуулсан “Ахмад дайчин” сан, олон улсын залуучуудын сайн дурын “Ялалтын төлөөх бахархал” экспедиц энэ түүхэн үйл явдлын дурсгалыг сэргээхээр их ажил хийж байгаа. Энэ их ажлын хүрээнд олж цуглуулсан зүйлс гэрэл зураг, бусад эд зүйлийг энд дэлгэн тавьж байна гэж ОХУ-ын Төрийн Думын депутат, олон улсын залуучуудын экпедицийн зохион байгуулах хорооны дарга Сергей Тен энд хэлжээ.

Х.Өлзийбаяр

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.