Холимог тулааны аварга Конор МакГрегор өнгөрсөн оны 10 дугаар сард Хабиб Нурмагомедовтой хийсэн тулаанаас хойш зургаан сарын турш тулалдах эрхээ хасуулаад байгаа юм. Түүний хориг ирэх дөрөвдүгээр сарын 6-нд буюу 10 хүрэхгүй хоногийн дараа тавигдах ч дахин UFC холимог тулааны тайзнаа гарахгүй болохоо мэдэгдэж шүтэн бишрэгчдээ гонсойлгожээ. Өнөөдөр өглөө Твиттертээ “залуусаа та нарт дуулгах зүйл байна. Би холимог тулааны спортоос зодог тайлахаар шийдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хэдий нь зодог тайлсан хуучны андуудтайгаа нэгдэхээр шийдсэн” гэж бичжээ. МакГрегорын шүтэн бишрэгчид энэ мэдээг цуу яриа байгаасай гэж хүссэн ч UFC-ын Ерөнхийлөгч Дана Вайт гэнэтийн мэдэгдлийг баталжээ. Энэ жил 30 настай МакГрегор холбооноос хагас жилийн турш эрхээ хасуулсны дараа хэд хэдэн танхайн хэрэгт холбогдсон. Энэ сарын 11-ний өдөр Майамигийн эргийн зочид буудалд хамт зургаа авахуулахыг хүссэн шүтэн бишрэгчийнхээ 1,000 долларын үнэтэй гар утсыг эвдэж танхайрсан хэргээр цагдаад баригдаад байсан юм.
Эх сурвалж: www.dailymail.co.uk