Их Британийн бүрэлдэхүүн Англид байдаг хорих газрын харуул гурван ширхэг үхсэн харх болсон байна. Хархнуудын гэдсийг зүссэн байгааг харж шалгахад гэдэс дотрыг гаргаж оронд нь мансууруулах бодис, гар утас нуусан байжээ.
Өмнө нь хоригдлууд нууцаар эд зүйл дамжуулахдаа тагтаа, теннисний бөмбөг ашигладаг байсан бол энэ удаад арга нь илүү сайжирч үхсэн харх ашигладаг болсон байна гэж хорих газрын удирдлагууд ярьжээ. Таван ширхэг гар утас цэнэглэгчтэйгээ, гурван ширхэг сим карт, тамхины цаас, янжуур болон хориотой эм бэлдмэлүүд илэрсэн байна.
Хоригдлуудад хархан дотор хийсэн эд зүйлсийг гаднаас шидэж оруулан, цааш дамжуулан зардаг байж болзошгүй гэж үзжээ. Тиймээс энэ байдлыг зогсоохын тулд харуул хамгаалалтаа чангатгана гэж албаныхан мэдэгдсэн байна.
Молдовын хорих газрын харуулууд зургаан жилийн өмнө мансууруулах бодис зөөдөг муур олж байжээ. Мөн 2015 онд марихуан дамжуулдаг тагтаа болж илрүүлсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com