Бритиш Эйрвэйсийн зорчигчид Лондоны нисэх буудлаас хөөрч Германы Дюссельдорф хотыг зорьсон ч даваа гарагийн өглөө Шотландын Эдинбург хот тэднийг угтжээ. Нисгэгчид болон нислэгийн багийнхан хуваариа андуурснаас буруу чиглэлд ниссэн байна.
Уг нислэгийг Германы WDL агаарын компани удирдаж явуулах ёстой байсан ч буруу хуваарь танилцуулсан байжээ. Зорчигчид Эдинбургт газардсаныхаа дараа дахин Геманы Дюссельдорфыг зорьжээ. Тэд газардахдаа Германы нисэх буудлаас ондоо уулархаг байгальтай газар цонхоор харагдахад гайхацгаасан байна.
Онгоцны ахмад зорчигчдоос уучлалт хүсч Герман руу нисэхээс өмнө шатахуунаа дахин цэнэглэх шаардлагатай гэдгийг зарлажээ. Ихэнх зорчигчид буруу хотод ирснээ гэрийнхэндээ дуулгаж хөгжилтэй байдлаар хүлээж авсан байна.
Эх сурвалж: www.cnn.com