Хятадын Засгийн газар Эйрбус компаниас 300 ширхэг онгоц худалдаж авах захиалгаа баталгаажууллаа. Олон арван тэрбум долларын худалдан авалт хийх гэрээнд Си Зиньпин дарга Парист айлчлах үеэрээ гарын үсэг зураад байна. Хятадын дарга Европын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Францад ирсэн юм.
Боинг компанийн 737 Мах онгоцны аюулгүй байдалд эргэлзэж улс орнууд нислэгт явуулахаас түр түдгэлзүүлсний дараа Хятад А320 болон А350 онгоцуудыг Европын үйлдвэрлэгчээс авахаа баталгаажуулж байна. А320 онгоцоос 290 ширхгийг, А350 ХWB загвараас 10 ширхгийг худалдаж авах юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын дарга Си Зиньпин Итали улсад айлчилж Бүс ба Зам санаачилгад нэгдэх асуудлыг шийдсэн. Гэвч Европ болон Америкийн зүгээс бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэж байгаад сэтгэл түгшин ажиглаж байна.
Эх сурвалж: www.bbc.com