СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-26

Элчин сайд Дэвид Воунсэнийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Дэвид Воусэнийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Тэд хоёр улс энхийг дэмжих, хамтарсан сургууль, цэргийн эмнэлэг зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцсон юм.

Манай улс 2014 оноос  Австрали улсын Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах санамж  бичиг байгуулж, яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд манай цэргийн алба хаагчид Австрали улсын Команд штабын коллежид 2015 оноос хойш суралцаж байна. 2006 оноос хойш олон улсын энхийг дэмжих сургууль болон өргөжсөн “Хааны эрэлд” сургуульд Австрали улсын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцуулж, харилцан туршлага судалдаг юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.