АНУ-ын сансар судлалын станц НАСА-аас анх удаа эмэгтэй сансрын нисгэгчид задгай сансарт бие даан үүрэг гүйцэтгэж түүхэн үйл явдлын гэрч болно хэмээн мэдэгдэж байсан юм. Гэсэн ч эмэгтэй сансрын нисгэгчдэд зориулсан өмсгөл байхгүйгээс энэ сарын 29-ний үйл явдлыг цуцалжээ.
Урьд өмнө задгай сансарт гарахад дан эрэгтэй эсвэл, эрэгтэй эмэгтэй холимог нисгэгчдийн баг үүрэг гүйцэтгэдэг байсан бол энэ удаад Кристина Коч, Энн МакКлайн нар олон улсын сансар судлалын станцаас гарч шинэ зай хураагуур суурилуулах ёстой байсан юм. Харамсалтай нь НАСА-ын эмэгтэй нисгэгчдэд таарах сансрын өмсгөл хүрэлцээгүй тул үйл ажиллагааг ийнхүү таслан зогсоожээ.
Хувцас хүрэлцээгүйгээс эмэгтэй нисгэгчдийн багийн товлосон ажил цуцлагдсан ч Кристина Коч бусад эрэгтэй нисгэгчдийн хамт үүргээ гүйцэтгэж задгай сансарт гарсан 14 дэх эмэгтэй болох юм. Олон улсын сансар судлалын түүхэнд 13 эмэгтэй нисгэгч задгай сансарт алхаж үүрэг гүйцэтгэж байжээ.
ЗХУ-ын сансрын нисгэгч Светлана Савитскаяа 35 жилийн өмнө задгай сансарт гарсан анхны эмэгтэй болсон. Хүн төрөлхтөн сансарт ниссэнээс хойш 500 гаруй хүн задгай сансарт гарсан байдгаас ердөө 11 хувь нь эмэгтэйчүүд ажээ.
Эх сурвалж: www.theguardian.com