СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-26

Тээврийн хэрэгслийн хурдаа тохируулаагүйгээс 2018 онд 1230 осол гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Бүртгэгдэж буй зам тээврийн ослын дийлэнх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалдаг бөгөөд 2018 онд бүртгэгдсэн ослын 4,3% буюу 1230 осол нь жолооч тээврийн хэрэгслийн хурд тохируулаагүйгээс шалтгаалж гарсан байна.

2018 онд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс шалтгаалсан осол 49,8%-аар өссөн ба үүний улмаас 104 хүний амь нас хохирсон байна.

Хурд тохируулаагүйгээс бүртгэгдсэн зам тээврийн ослыг аймаг, дүүргээр нь авч үзвэл Төв, Өмнөговь, Дундговь аймгуудад, нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн алслагдсан замуудад хамгийн их бүртгэгджээ.

Иймд хурднаас шалтгаалсан ослыг бууруулах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “ХУРД” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Хурд тохируулаагүй нь олонхи улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба энэ нь шинэ, залуу жолооч нартай холбоотой байна. Автомашинаар хурд багатай явах тусам ослын үед хохирол бага учирдаг тул жолооч та хурдаа хасч, тогтоосон хязгаарыг мөрдөж хөдөлгөөнд оролцоорой гэж Тээврийн цагдаагийн алба-наас мэдээллээ

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.