Иран улсын Шираз хотод намаг балчигтай үерийн усанд 19 хүн амиа алдаж 100 гаруй хүн бэртэж гэмтжээ. Оршин суугчид амиа аврахын тулд гэрлийн шонгоос зүүгдэж, машины дээвэр дээр гарсан тухай сошиалд нийтэлсэн байна. Үерийн усанд олон зуун барилга байшин нурж сүйджээ. Исламын ертөнцөд Персийн шинэ жил буюу наурызын баяр болж өнгөрсөн тул эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг амарч эзгүй байх хооронд байгалийн гамшиг нүүрлэсэн байна. Тиймээс гамшигт өртсөн иргэдэд хоол хүнс хүргэх, аврах тусламж үзүүлэх ажил хийгдээгүй тул хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Баярын дараа аврах ажиллагааг явуулж нөхцөл байдлыг хяналтад авсан ба аврагчдын багийг тараан байршуулсан гэжээ. Ираны ихэнх нутгаар бороошсон тул нийслэл Тегеран болон бусад мужуудад үерийн сэрэмжлүүлэг дохио илгээжээ.
Эх сурвалж: www.bbc.com