Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ ерөнхий сайд ноён Ли Наг Ён өчигдрөөс манай улсад айлчилж буй. Үүнтэй холбогдуулан замуудыг хэсэгчлэн хааж байна. Тухайлбал, өнөө өглөө 09:00 цагаас Шангрила зочид буудлаас Төрийн ордон хүртэлх замыг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан билээ.
Тэгвэл 15:00 цагт төрийн ордны арын замыг хааж мөн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалт гарах юм. Түүнчлэн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг авто замуудад хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчид хөдөлгөөн хязгаарлаж, хамгаалалт гарсан замууд руу нэвтрэхгүйгээр, өөр зам сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Мөн зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр/03.25/-өөс эхлэн Олимпийн гудамж буюу Хүүхдийн паркын зүүн талын замыг 11-р сарын 25 хүртэл хаасан байна.