СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-03-26

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр ажлаа өгөхөөр болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Төр хамгийн муу менежер хэмээх үгийг бодитоор нь нотолдог газар бол Монгол Улсын Хөгжлийн банк юм. Тиймээс өдгөө Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд, нэр бүхий бизнесмэн улстөрчдийн хамт хэрэгт шалгагдаж, шүүхээр шийдүүлэх гэж байгаа юм.

Тэгвэл Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд ч ийм эрсдэлтэй тулаад байж магадгүй байна.

Энэ бүхэн тун удахгүй нийтэд ил болох юм.

Харин ингэж элдвийн явдал болохоос өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын төвшинд зарим өөрчлөлт орох гэж байгаа юм байна. Тухайлбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр ойрын үед ажлаа өгөхөөр болжээ.

Мөн Хөгжлийн банкны дэд захирлуудын зарим ч албан тушаалаа өгөх юм байна. Тэр ч бүү хэл, оронд нь очих хүмүүсийн сураг ч гараад эхэлжээ. Тухайлбал, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн гэдэг хүн Хөгжлийн банкны таван дэд захирлын нэгийн оронд очихоор болсон байна.

Энэ мэтчилэнгээр Хөгжлийн банкны удирдлагад, бас үйл ажиллагаанд нь “хөдөлгөөн” орох нь тодорхой боллоо.

Б.ДАМДИН-ОЧИР

2019.3.26 № 62 (6029)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.