СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Агаарын бохирдлоос хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн эрэлттэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Арьсыг хамгийн их гэмтээж хөгшрүүлдэг  байгалийн хүчин зүйлд нар, салхи зүй ёсоор багтах ч хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол сүүлийн жилүүдэд хөгшрөлтийн гол шалтгаан болж байна.

Лондонд төвтэй Liberty онлайн их дэлгүүрт өнгөрсөн жилээс хойш агаарын бохирдлоос хамгаалах арьс арчилгааны бүтээгдэхүүний эрэлт 75 хувиар өссөн байна. Нэн ялангуяа Лондон, Бээжин, Дэли зэрэг агаарын бохирдол ихтэй хотуудад бүр ч эрэлт хэрэгцээтэй байна гэжээ.

Агаарын бохирдлоос арьсыг хамгаалах тос, хорт бодис цэвэрлэгч, бохирдлын эсрэг нүүрний маск хэрэглэгчдийн хамгийн их хайж байгаа бүтээгдэхүүнд багтаж байна. Nivea компани хотын бохирдлоос хамгаалах Urban Detox нүүрний гурван ширхэг маскийг 7 фунтээр, Kiehl’s компани мөн ийм төрлийн маскаа 34 фунтээр худалдаалсан нь борлуулалт сайн байгаа юм.

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.