СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-25

УИХ-ын ээлжит чуулганаар АН эсэргүүцлийн жагсаал хийнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Энэхүү жагсаалыг хийх гурван шалтгаан байна гэж тэд үзэж байна.

1-рт, Өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх баригч МАН дотооддоо хэрүүл, тэмцэл хийснээс өөр ажил хийсэнгүй. Эдийн засгийн ямар нэгэн хориггүй, өсөлттэй үед эдийн засгаа сайжруулахгүй дотооддоо зөрчилдөж хугацаа алдсан,

2-рт,  ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд болоод 60 тэрбумтай холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох,

3-рт, 1919 онд урваач, шарваачдын буруугаар эрх чөлөөгөө алдаж байсан түүхийг давтаж 100 жилийн босгон дээр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-д элсэж, тусгаар тогтнолоо алдах тухай ярьж буйг эсэргүүцэх ажээ.

 

Б.Пүрэвдорж: МАН нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй атал Засгийн газрын өрийг 4 тэрбум 400 сая доллараар өгсгөөд байна

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг өсөлттэй байсан нь МАН-ын бодлогооос огт хамаараагүй зөвхөн хувийн аж ахуйн нэгж, тэдний бизнесийн үйл ажиллагаатай холбоотой. Мөн манай экспортын гол бүтээгдэхүүнуудийн үнэ өссөнтэй холбоотой. 

Гэтэл,

Харин АН гурван тэрбум долларын зээл аваад маш их бүтээн байгуулалт хийснийг ард түмэн санаж байгаа байх. 3000 гаруй км зам буюу МАН 90 жилийн түүхэндээ хийсэнтэй тэнцэх хэмжээний замыг 1-2 жилийн дотор тавьсан. Онгоц худалдаж авсан, ДЦС-уудын хүчин чадлыг нэмсэн, сум, өрх бүрт цахилгаануудыг хүргэсэн зэрэг маш олон бодит ажил хийсэн.

МАН татвар нэмэхгүй гэж амласан ч зөвхөн нэг удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмсэн. Аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ нь газрын төлбөрийг байнга нэмж байна.

Тиймээс үлдсэн нэг жилийн хугацаанд ард түмний орлогыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтийг бий болгосон бодит ажил хийх ёстой гэж үзэж байна.

 

О.Магнай: ЖДҮХС-аас тодорхой гишүүдэд зээл өгсөн нь Монгол улсыг ШХАБ-д зарах гэсэн бодлого

 

ЖДҮХС-аас зээл авсан гишүүд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжиж байгаа гишүүд хоёр нэр нь яг таарч байгаа юм.

Тухайлбал, Х.Болорчулуун, Д.Сумъяабазар, Л.Болд, Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Г.Амарбаясгалан /МАН-ын ЕНБД/, Д.Цогтбаатар, Г.Занданшатар нарын нэрийг уншиж ШХАБ-д элсэх талаар хэлсэн үгнээс нь онцлов/.

Тиймээс 04-р сарын 05-ны өдөр биднийг дэмжиж олон иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа жагсана. АН Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Эрх баригчдын санаархлыг бид хүссэнээр нь байлгахгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.