Энэ сарын 23,24-ний буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлагыг хүлээн авч шалгасан дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон.
- БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уузлварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж T.Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээ, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.