СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-25

БЗД-ийн 10, 19-р тойрогт ялалт байгуулсан төлөөлөгчдөд түр үнэмлэхийг нь гардуулж өгчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

БЗД-ийн 10, 19 дүгээр хороодод 03-р сарын 24-нд ИТХ-ын дахин сонгууль боллоо. Баянзүрх дүүргийн 19-р хороонд нийт 7154 сонгогч байдгаас 3850 сонгогч буюу 53,82 хувийн ирцтэй санал хураалтад оролцжээ. Ингээд тус хороон дээр

-Б.Галхүү /МАН/ - 2029 буюу 52.7 хувь

-Х.Долгормаа / Монголын консерватив нам / - 15 буюу 0.35,

-Орхон / Бүгд найрамдах нам/ - 30 буюу 0.64,

-Мөнхзаяа / Монголын ногоон нам/ - 47 буюу 1.21 хувь,

-Н.Уламбаяр / Бие даагч/ - 412 буюу 11.25,

-Б.Туул / Бие даагч/ - 1277 буюу 35.94 нар өрсөлдөж

БЗД-ийн 10-р хорооны сонгогчид ИТХ-ын дахин сонгуульд 56,8 хувьтай оролцжээ

Харин Баянзүрх дүүргийн 10-р хороо нийт 4757 сонгогчтойгоос ИТХ-ын дахин сонгуульд 2697 сонгогч буюу нийт сонгогчийн 56,8 хувь нь сонгуульдаа оролцож, саналаа өгчээ.

БЗД-ийн 10-р хороонд,

-Г.Доржпалам /МАН/ - 1460 буюу 55.2 хувь,

-О.Мөнхтуяа / Монголын консерватив нам/ - 19 буюу 0.072 хувь,

-Д.Мягмардорж / Бүгд найрамдах нам/  - 24 хүн буюу 0.091 хувь,

-Мөнхцэцэг / Монголын ногоон нам/ - 20 сонгогч буюу 0.076,

-Алтанзаяа / Бие даагч/ - 989 сонгогч буюу 37.4 хувь,

-Жаргал / Бие даагч/ - 114 буюу 4.31 хувийн саналыг авсан бөгөөд мөн 

И.Баттөгс: 19-р хороон дээр л мөнгө тараасан гэсэн нэг гомдол ирснийг шалгуулахаар цагдаад өгсөн

Баянзүрх дүүрэгт болсон энэхүү дахин сонгуулийн үеэр "МАН мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсан" гэх мэдээллүүд цахим хуудаст тархаад байгаа юм. Энэ талаар тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс:

гэх тайлбарыг өгсөн юм.

Нэмэлт,

Баянзүрх дүүрэгт 2016 онд ИТХ-ын сонгууль болсон ч нэр дэвшсэн төлөөлөгчид хууль бус сонгууль болсон гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд Улсын дээд шүүхээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.  Тиймээс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.