Америкийн Флорида мужид байдаг Паркланд хотын ахлах сургуульд долоо хоногийн хугацаанд хоёр сурагч учир битүүлгээр амьсгал хураагаад байна. Амьсгал хураасан сурагчид 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр сургууль дээр нь гарсан зэвсэгт халдлагаас амьд үлдсэн хохирогчид байжээ.
Тус сургуулийн сурагч Сидней Айелло өнгөрсөн долоо хоногт нас барсан ба үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзээд байгаа юм. 19 настай сурагч өнгөрсөн жилийн халдлагаас хойш сэтгэл санааны гүн хямралд ороод байжээ.
Үүний дараа нэрийг нь нууцалсан эрэгтэй сурагч нас барсан ба үхлийн шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ч цагдаагийн газраас амиа хорлоогүй байж магадгүй гэж үзжээ. Удаа дарааллан амьсгал хураасан сурагчдын хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
Гадны зарим эх сурвалжууд учир битүүлгээр амьсгал хураасан сурагчид амиа егүүтгэсэн ба халдлагын дараах сэтгэлзүйн гүн дарамтаас үүдэлтэй хэмээн бичжээ. Жил гарны өмнө болсон халдлагаар 17 сурагч амиа алдаж, 17 сурагч гэмтэж шархадсан юм.
Эх сурвалж: www.guardian.com