СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан ШШГЕГ-ын ажилтныг суллажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

АТГ-аас энэ сард хийсэн ажлын талаар болон шалгагдаж буй хэргийн талаар прокурорын хүрээн дэхь асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Жижиг дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй, зарим томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж байжээ. Уг хэргийг АТГ болон Гаалийн ерөнхий газраас шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 30 хувиар бууруулах шийдвэр гаргачээ.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан.

Энэ сард 13 хэрийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол  ирснээс 19 гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд 26 гомдлыг шийдвэрлээгүй байгаа юм.

Шүүхэд шилжүүлсэн болон шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал:

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан тушаалаа урвуулан ашиглан хуурамч дүгнэлт гаргасан

-,

-Автотээврийн Үндэсний төвийн дэд дарга Б –нь Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албан үүрэг, бүрэн эрх үүргээ урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон, 

АТГ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

Санхүүгийн байгууллагын удирдах албан тушаалтан банк бустай хэрэгт ХОМ-ыг нэмэлтээр шалгаж байна 

 Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн банкны зарим удирдах албан тушаалтнууд Банк бус санхүүгийн байгууллагатай байна хэмээх мэдээлэл сүүлийн үед яригдах болсон. АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэгт нь нэмэлт шалгалт хийж байгаа. Нийтийн албан тушаалтан аливаа компани, аж ахуйн нэгжид хувь эзэмших нь хориотой зүйл биш. Харин тухайн өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болон нэгдмэл сонирхолтой этгээд дээр үйл ажиллагааны хүрээнд хяналт шалгалт хийх, акт гаргах, хэлэлцэх явцад Ашиг сонирхолын хуулийн дагуу мэдэгдэл гаргаж татгалцах ёстой. Хэрэв мэдэгдэл гаргалгүйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол Ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийн 11 зүйлд заалтыг хориглох, хязгаарлалтыг зөрчсөн үндэслэл болдог. 

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

Ч.Жаргалбаатар: -Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа. 

 -УЕП Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар тайлбар өгнө үү? 

-УЕП асан Д.Дорлигжавт холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн цаг бүрт нь мэдээлэл өгнө.  С.Зоригийн амиа алдсан хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн.

АТГ шүүгч нартай холбоотой хоёр төрлийн гэмт хэрэг шалгагдаж байгаа юм.

Нэгдүгээрт: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нар буюу ХОМ үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй, зарим хөрөнгөө мэдүүлээгүй шүүгч нар.

Хоёрдугаарт: Хэрэг маргааныг хянан шийдвэрлэсний төлөө бусдаас авлигал хээл хахууль авсан гэх асуудал яригдаж байгаа.

 Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гурван үндэслэлээр шалгаж байна

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг гурван үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг хэллээ. Тодруулбал,. Энэ дагуу Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, холбогдох нотлох баримтыг ирүүлэх хүсэлтээ гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний үр дүнд АТГ-д тодорхой нотлох баримтууд ирсэн.  Эдгээр асуудлын мөрдөн шалгах ажиллагаа энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгана гэдгийг комиссар Ч.Жаргалбаатар мэдээллээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.