Дэлхийн шилдэг багшийн шагналыг Кенийн математик, физикийн багш Петр Табичи хүртэж сая ам.долларын шагнал гардан авчээ. Тэрээр цалингийнхаа 80 хувийг ядуу буурай хүүхдүүдэд туслахад зарцуулдаг байна.
Табичи Руани тосгон дахь Керико бүрэн дунд сургуульд хичээл заадаг 36 настай залуухан багш юм. Түүний амьдардаг тосгон хэт алслагдсан газарт байдаг учраас нэг ангид 70-80 хүүхэдтэй, хүүхдүүд хичээлдээ явахын тулд ган гачиг, үер устай үед багадаа долоон км алхдаг байна. Багш эдгээр ядуу буурай, амьдралын боломжгүй хүүхдүүдэд цалингийнхаа 80 хувийг зориулдаг ажээ. Католик шашны Францискан ахан дүүсийн нэг тэрээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, ном дэвтэр авч өгөхөд тусалдаг байна. Хичээл заадаг хүүхдүүдийнх нь 90 хувь нь ядуу гэр бүлд амьдардаг, 1/3 нь өнчин учраас хууль бус мансууруулах бодис, өсвөр насны жирэмслэлт, сургууль завсардах, амиа егүүтгэх зэрэг үзэгдэл түгээмэл юм.
Varkey сангаас санаачилдаг Дэлхийн шилдэг багшийн шагналд 179 орны 10,000 багш нэр дэвшсэнээс Петр Табичи ялж сая ам.доллараар шагнуулсан юм. Шагнал гардуулах ёслол Дубай хотод болж жүжигчин Хью Жэкмэн хөтөлж, Эмиртийн угсаа залгамжлах хунтайж Хамдан бин Мохаммед аль Мактум шагналыг гардуулжээ.
Петр Табичи: “Багшийн хувьд би залуу үеийн итгэл найдвар, ухаан, авьяасыг чиглүүлэгч байхаа амлан ажиллаж байна. Африкийн залуучууд удахгүй шилдэг шинжлэх ухаанчид, инженерүүд болно. Охид түүхийн чухал хэсэг байх болно”
Эх сурвалж: www.guardian.com