СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-25

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 338 орон сууц байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр баригдсан болон шинээр баригдаж буй барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Улаанбаатарт 108 мянга 896 барилга байгууламж байгаагаас ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай 338 орон сууц байгааг тогтоожээ. 2018 оны байдлаар хоёр шатахуун түгээх станц, 17 барилга зөрчилтэй байсныг илрүүлж, буулгах шийдвэр гаргуулахаар Нийслэлийн засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус газраас саналаа хүргүүлсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Барилгынхны дунд ажлаа эхлүүлчихээд дараа нь зөвшөөрлөө авдаг зөрчил олон удаа илэрлээ. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгж хоорондын маргаан үүсэж, маш их гомдол ирдэг. Энэ оны тавдугаар сарын 15-наас хойш түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсантай холбогдуулан хяналт шалгалтын бэлтгэл ажлыг хангаж нэмэлтээр дөрвөн товчоо ажиллуулна” гэсэн юм. Мөн 14 объектыг цахилгаанд шилжүүлснээр жилд түлэх түүхий нүүрсийг 2125 тонноор бууруулж, 350 орчим тонн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлсэн гэдэг мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өглөө. Түүнчлэн тус газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй “Содмед”, “Гурван гэгээ мед”, “Эрхэм үйлстэн”, “АСЯ”, “Амьдрал бэлэглэгч” эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.