СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын цэргийн онгоцууд Венесуэлд газарджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Оросын армийн хоёр онгоц өнгөрсөн бямба гарагт Венесуэлийн нисэх буудалд газарджээ. Онгоцуудад цэргийн албан хаагчид, армийн тоног төхөөрөмж байсан гэж хэвлэлүүд мэдээлээд байна.

Цэргүүдийг генерал Василы Тонкошкуров удирдаж байсан тухай бичсэн байна. Одоогоос гурван сарын өмнө Орос, Венесуэл улсууд хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн юм.

Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын холбоотон Оросын Засгийн газар газрын тосны аж үйлдвэрээ сэргээх, цэрэг армиа шинэчлэхэд хэдэн тэрбум ам.долларын зээл өгөөд байна. Мөн хүмүүнлэгийн тусламж, эм бэлдмэлийг хүргүүлсээр байхаа мэдэгджээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог дэмжигч орнуудыг Оросын тал хурцаар шүүмжлэн буруутгаж байгаа юм.

Бямба гарагт ирсэн хоёр онгоцны нэг ням гарагт буцсан тухай Reuters мэдээлжээ.

 

 

Эх сурвалж: www.reuters.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.