СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сербийн экс-ерөнхийлөгчийг бүх насаар нь хорино

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Харин Каражич үүнийг “ямар ч утгагүй өшөө авалт” гэж нэрлэсэн байна. Энэ бол Гаагын шүүхээс юу ч хийж чадахгүй өвгөн настай надад оноож байгаа ямар ч утгагүй өшөө авалт. Тэр хүнд үед бид хэзээ ч бууж өгөөгүй, шударга тэмцлийнхээ төлөө би хэзээ ч шантраагүй. Тэр цагт бүхий л гурван ард түмэн серб, хорват, лалын шашинт бошнякууд бүгд л хэлмэгдсэн. Тэгэхээр одоо үнэт зүйлсээ хадгалж, бие биенээ үзэн ядахгүйгээр манай Сербийн бүгд найрамдах улсаа өндөрт өргөж байх хэрэгтэй байна” гэж Каражич уриалсан байна.

Боснийн сербийн удирдагч байсан тэрбээр ямар ч байсан Сербийн ард түмэн ялж өөрийн гэсэн Босни Герцеговини гэсэн улсаа байгуулсан гэжээ. “Сербийн ард түмэн надтай хамт аль хэдийнэ ялсан. Өөрийн Сербийн бүгд найрамдах улсаа байгуулсан, өөрийн эх орондоо эзэн нь болсон. Өөрийн эх орондоо амьдралаа босгосон залуусыг бодвол амссан хохирол тун өчүүхэн, тэгээд ч тэдний ихэнх нь өнөөдөр дайны тахир дутуу иргэн болоод амьд байна” гэжээ.

Энэ дайны явцад Ер нь энэ сөргөлдөөний явцад 254 мянган хүн өөрийн нутгаас дүрвэсэн гэж олон улсын байгууллага үздэг.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.