Халдвартын автобусны буудлын ойролцоо KFC-ээр үйлчлүүлсэн гэр бүлийн хоёр хүний нэг нь энэ сарын 22-ны 23.00 цагийн орчимд бөөлжиж, суулгаж эхэлсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа аж. Хордлого авсан гэх иргэн болсон явдлын талаар ярихдаа” Одоо болтол хоол идэж чадахгүй байна. Хордого тайлах эмчилгээ хийлгэж байгаа. Би жирэмсэн дүүтэйгээ хамт Намъянжү KFC салбараас карритай бургер, шарсан төмс, ундааг 22500 төгрөгөөр авсан. Энэ баримт надад байна. Жирэмсэн дүүтэйгээ холбогдож чадаагүй л явна. Тухайн өдөр идсэн тахианы үлдэгдэл одоо ч гэрт байгаа. Энд /ХӨСҮТ/ энэ сарын 18-ны өдөр хордлого болсон хүүтэй хамт хэвтэж байгаа” гэжээ. Юутай ч эхний асуудал нь цэгцэрч, хордсон хүмүүсийн гомдол дуусаагүй байхад салбаруудаас нь иргэд дахин хорджээ.