Манай улсын иргэд Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг Азийн зарим улсын хүн амтай харьцуулахад харьцуулахад нурууны өсөлт намханд тооцогддог. Харин өсөлтийн хоцрогдол олон шалтгаантай бөгөөд өнөөдрийг хүртэл бид удмын намхан бол намхан чигээрээ л явах, шалтгаан тодорхойгүй өсөлтийн асуудалтай бол шийдэж чадахгүй байсаар ирсэн юм.
Тэгвэл дэлхий нийтэд сүүлийн 20 жил өсөлтийн дааврыг нээснээр энэхүү асуудлыг шийдэж чаджээ. Тухайлбал, БНСУ 1990-оны эхнээс өсөлтийн дааврыг хэрэглэж эхэлснээр өсөлтийн хоцрогдлыг арилгаж байгаа юм байна.
Харин манай улсаас анх удаа “Ди Жи Би Эм” ханган нийлүүлэх компани БНСУ-ын LG Chem компанийн үйлдвэрлэдэг "Эутропин" гэх өсөлтийн дааварыг Монголд албан ёсоор оруулж иржээ. Ингэснээр бид намхан нуруундаа санаа зовж, гутрахгүй байх боломж бүрдэж байна.
Үүнтэй холбоотойгоор “Өсөлтийн дааврын орчин үеийн эмчилгээний чиг хандлага” сэдэвт олон улсын илтгэл, хэлэлцүүлэгийг Монголын ерөнхий мэргэжлийн эмч, дотоод шүүрлийн эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч нарт танилцуулага сургалт хийжээ.
Ди Жи Би эм ханган нийлүүлэх компани нь Монголын зах зээлд ханиад томууны эсрэг вакцин, хүний эхэсийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэн 14 жилийн турш амжилттай ажиллаж байгаа компани юм.