Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн “Талын түрлэг” бүлгэм өнгөрсөн жил байгуулагдсан билээ. Тэгвэл “Монголын шилдэг нийтлэл” цувралын 99-р ботийг тус бүлгэмээс эрхлэн гаргаж байна. Сүхбаатар аймагт төрж өссөн болон уг нутгаас гаралтай төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж байгаа, ажиллаж байсан 40 гаруй уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг сорчлон түүвэрлэсэн энэхүү ботийн нээлт өнөөдөр “Интерном” дэлгүүрт болох юм.